УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Тус ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд МАН-ын 7 дугаар хуралдааны шийдвэрийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр хийлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж, холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.