Улаанбаатар хотод 2025 оны зургаадугаар сарын 9-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 1.6 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус өссөн байна.
Харин энэ сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнэ ямар байгааг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулжээ.