Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Төв шуудангийн уулзварыг хааж шинэчилнэ.
Зам хаах хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 14 өдөр 23:30 цагаас
Зам нээх хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 15 өдөр 15:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.