

Харин өнгөрсөн баасан гарагт мөн ийм төрлийн балмад хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн. Энэтхэгийн Пунжаб мужид автобусанд явсан эмэгтэйг автобусны жолооч, түүний туслах болон өөр таван залуугийн хамт хэрцгийгээр хүчинджээ.
29 настай хохирогч бүсгүй автобусанд ганцаараа үлдсэн байна. Автобус эмэгтэйн буух буудал дээр нь зогсолгүй хурдалж, зэлүүд газар аваачин хүчинджээ. Түүнийг шөнийн турш зовоосны эцэст амьдардаг тосгонд авчирч хаяжээ.
Хохирогч эмэгтэйн биеийн байдал тааруу байгаа бөгөөд “Хурц ирмэгтэй зэвсгээр айлган сүрдүүлж, шөнийн турш хүчирхийлсэн. Айлган сүрдүүлж, хүссэн болгоноо хийлгэж байсан” хэмээн мэдүүлжээ.
Танхай этгээдүүдийн зургааг нь баривчилж, нэгийг нь эрэн сурвалжилж байгаад өчигдөр баривчилсан хэмээн “CNN” мэдээлжээ. Одоогоор гэмт этгээдүүдийн нэр, ажил мэргэжил, нас зэргийг олон нийтэд зарлаагүй байна.
Энэ хэргийн өмнө нь оюутан охиныг автобусанд хүчиндэж амиа алдахад хүргэсэн зургаан залууг яллаж амжаагүй байхад эмгэнэлт хэрэг дахин давтагджээ.
Хэрвээ тэд буруутай нь нотлогдвол Энэтхэгийн Засгийн газар сургамж болгож 11 залууг цаазаар авна хэмээн ард түмэн хүлээж сууна.
Хүчиндэлтийн эсрэг олон мянган хүн жагсаж байгаа ч Энэтхэгийн нэр хүнд олон улсад унасаар л байна. Энэтхэгт 14 минут тутамд нэг эмэгтэй хүчиндүүлдэг гэсэн тоо баримт бий.
Д.Идэр


Сэтгэгдэл (9)