Дандаа халзан хэвээрээ байсан юм шиг, байх ч юм шигээр
жүжигчин С.Баттулгыг төсөөлдөг. Ихэнх хүмүүсийн дунд, тэр дундаа
залуучууд жүжигчин, найруулагч С.Баттулгыг халзан Тулгаа гэх нь олонтаа.Ийм нэгэн дурлал-1, 2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Худалч залуу”,
“Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” киноны найруулагчаар ажиллаж,
зохиолыг нь бичсэн жүжигчин, найруулагч С.Баттулгын фото түүхийг 24tsag.mn "Фэйслүүк" булангаараа хүргэж байна. Дандаа халзан хэвээрээ байсан юм шиг, байх ч юм шигээр жүжигчин С.Баттулгыг төсөөлдөг. Ихэнх хүмүүсийн дунд, тэр дундаа залуучууд жүжигчин, найруулагч С.Баттулгыг халзан Тулгаа гэх нь олонтаа.Ийм нэгэн дурлал-1, 2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Худалч залуу”,
“Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” киноны найруулагчаар ажиллаж,
зохиолыг нь бичсэн жүжигчин, найруулагч С.Баттулгын фото түүхийг 24tsag.mn "Фэйслүүк" булангаараа хүргэж байна.




Нэг ангийнхан: Жүжигчин Т.Өөдөө, Ундрал, Түвшинтөр, Нарансолонго мөн facelook-ийн маань эзэн С.Баттулга нар нэг ангийнхан. Нас жацуутнууд.


Тэд тавуулаа: Гэнэн цайлган, сайхан сэтгэлт дүрүүдээдээ та бидний танил болсон
жүжигчин, найруулагч С.Баттулга өнөр бүлийн эзэн бөгөөд тун нийтэч
нэгэн. Үе тэнгийнхнээсээ хүүхдийнхээ тоогоор бас л дээгүүр орно шүү.


Найз: Багын найз Баярхүүгийн хамт. Түүнд уран бүтээлийн ч, амьдралын ч олон сайхан найзууд бий. Тэр олонтойгоо явдаг хүн.

Амин үрс: Түүний амин хайртай үрс. Тулуй, Тэмүүлэн гэх эрэгтэй эмэгтэй ихрүүдтэй.


Богино кино: Богино хэмжээний уран сайны кинонууд бүтээсэн. "Гажиг", "Юуны төлөө" гэх мэт. Богино хэмжээний кино хийдэг нөхдийн хамт.

Үстэй байлаа: Мөнгөний гахай киноны зураг авалтын үеэр. Өөрийн үнэлдэг, хүндэлдэг зураглаач Г.Баттулгын хамт.

Халзан боллоо: "Мөнгөний гахай" зураг авалтын үед үстэйгээ байжээ. Харин нээлтэн дээр халзан Тулгаа.

Сүүний наймаачин Тайвнаа: Энэ бол түүний Зөрлөг уран сайхны кинон дээр хөгжилтэй, гэнэн, бүтэлгүй эрийн дүр.

Олон ангит кино: Хайрын эрэлд, Хувь тавилангийн ээдрээ зэрэг тоглосон кинонуудад ч тоглоод авсан шүү.

Царайлаг биш: Тулгаа ихэнх киноны туслах дүрийг амьдруулдаг. Тэгвэл тэрээр "гол дүр бүтээх царайлаг ч биш дээ" хэмээн хэлж байсан удаатай.

Найруулагч: Тэр жүжиглэхээ болихгүй ч цаашдаа найруулагчаар ажиллаж ур чадварын хувьд өсөж дэвжиж, хүчирхэг хүн болох юмсан гэсэн зорилготой явдаг.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (30)