Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Voice" поп опера
хамтлагийнхан өчигдөр Улсын филармонийн концертын танхимд "Сонгодог
үдэш" тоглолтоо толилуулсан.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Voice" поп опера хамтлагийнхан өчигдөр Улсын филармонийн концертын танхимд "Сонгодог үдэш" тоглолтоо толилуулсан. Тоглолтын үеэр тус хамтлагийн ахлагч, дуучин Д.Отгонжаргал Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Тэрээр өнгөрсөн жил зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” түүхэн киноны гол дүрийг бүтээж, үзэгчдээс өндөр үнэлэмж аваад байсан юм. Энэ тухайгаа “Би Ану хатны Монголын түүхэнд байгуулсан гавьяаг харуулахаас гадна эмэгтэй хүний уужуу ухаан, энэрэнгүй сэтгэлийг гаргахыг хичээсэн. Би эршүүд хүн шүү дээ. Энэ зан чанараараа Ану хатантай нэлээд төстэй. Тиймээс түүний энэ чанарыг гаргахад дөхөм байлаа” гэж ярьж байсан билээ.
Сэтгэгдэл (7)