"Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам"-ын Үндэсний бөхийн барилдаан энэ сарын 28,29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Бөхчүүд цол болон амжилтын эрэмбээр амлаж барилдана. Түүнчлэл Нийслэлийн иргэдийн баяр учир Даншгийн цол олгохгүй.
Барилдааны түрүү бөх 30 сая төгрөг, үзүүр бөх 20 сая төгрөг гардана. Мөн их шөвгийн хоёр бөх тус тус 10 сая, дунд шөвгийн 4 бөх тус тус 3 сая төгрөг гардах юм. Харин дөрөв давсан найман бөхийг тус бүр 800 мянган төгрөг, гурав давсан 16 бөхийг тус бүр 500 мянган төгрөг, хоёр давсан 32 бөхийг тус тус 200 мянган төгрөг, нэг давсан 64 бөхийг тус бүр 150 мянган төгрөгөөр байлна. Улмаар "Нийслэлийн иргэдийн баяр"-ын бөхийн барилдааны бай шагнал нийт 124,400,000 мянган төгрөг болж байна.