зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН гэсэн малгайдаа багтахаа болив уу

2011-11-22
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед МАХН, МАН-ын Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр моодноос гарч АН-ын Н.Алтанхуяг, Х.Баттулга нар орыг нь эзлэв.

Тэтгэврийн хөгшчүүд данх суллангаа, залуус шар айраг шимэнгээ, гэрийн эзэгтэй нар буу халангаа нэг нэгэндээ сонин болгон тэр хоёрын тухай л хөөрөлдөж буй. Тэгээд ч улс төр ярьж, улстөржинө гэдэг орчин цагийн монголчуудын ганц сайн чаддаг ажил. Эхэлсэн яриа эцэст нь муудалцуулна. Талцуулж хэрэлдүүлнэ. Бүр зодолдуулж мэднэ. Ардчилсан намын хоёр лидерийн тухай яриа хөөрөө ч яг л эш зарчмаар олны дунд хуурай өвсөнд ассан түймэр адил хүчээ аван дүрэлзэж байна.


Сүүлийн үед МАХН, МАН-ын Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр моодноос гарч АН-ын Н.Алтанхуяг, Х.Баттулга нар орыг нь эзлэв.

Тэтгэврийн хөгшчүүд данх суллангаа, залуус шар айраг шимэнгээ, гэрийн эзэгтэй нар буу халангаа нэг нэгэндээ сонин болгон тэр хоёрын тухай л хөөрөлдөж буй. Тэгээд ч улс төр ярьж, улстөржинө гэдэг орчин цагийн монголчуудын ганц сайн чаддаг ажил. Эхэлсэн яриа эцэст нь муудалцуулна. Талцуулж хэрэлдүүлнэ. Бүр зодолдуулж мэднэ. Ардчилсан намын хоёр лидерийн тухай яриа хөөрөө ч яг л эш зарчмаар олны дунд хуурай өвсөнд ассан түймэр адил хүчээ аван дүрэлзэж байна.

Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын тухай ийн нийтээрээ шахам хэлэлцэх бат бөх суурийг эрхэм дээдсүүд өөрсдөө урласан. Нэг намын гишүүд, нэг танхимын сайд нар биш аятай хэвлэлээр үг шидэлцсэн Ардчилсан намын хөёр лидерийн ярилциагаас тэдний ойлголцохгүй байгаа асууддыг тоймлох гээд үзье.

-Эдийн засгийн хувьсгал эхэлсэн үү?

Х.Баттулга:2008 оны сонгуульд орох тэр үед Ардчилсан намын дарга нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Бид ар талд нь санаа, боддогыг нь гаргах ажлыг хийж байсан. Тийм ч учраас Элбэгээ "Ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь үйлдвэржилт байх болно", ирэх жилүүдэд Монгол Улс эдийн засгийн хувьсгал хийх ёстой гэдгийг зарлаж сонгуульд орж байсан. Энэ бол саяхан, гуравхан жилийй өмнө л болсон санагдах юм. Одоо мартчихаад дахиад л "Эдийн засгийн хувьсгал" хийх гээд зарлаад явахаар гайхлаа. Уг нь энэ хувьсгалыг чинь эхлүүлье гээд 2010 онд УИХ-аас шийдвэр гарчихсан. Гэтэл дахиад л зарлаад унахаар юу гэж ойлгох ёстой юм бол?

Н.Алтанхуяг:       Бүх аймгаараа явж, ард иргэд, намынхаа гишүүдтэй уулзлаа. Тэгэхэд хүмүүс юу бодож, юуг зөвтгөж буруутгаж, бас юуг хүсч байгаа нь ерөнхий зургаараа харагдаж байгаа юм. Ардчилсан нам нэгэнт ардчилсан хувьсгалыг хийсэн. Одоо тэгвэл эдийн засгийн эрх чөлөөг авчрах эдийн засгийн хувьсгал хэрэгтэй байна гэж хүмүүс хүсч байна. Үүнийг ганцхоёр аймгийн арга хэмжээнд оролцсон, орж ч амжаагүй хүн яаж мэдэхэв дээ. Жаахан мэдрэмж дутсан хэрэг юм уу даа гэж бодсон. Бас хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан ч гэдэг. Мэдэхгүйгээс тэгж хэлж, тэр нь буруу болж дээ гэж санасан. Би ч биш, манай намын нөхөд надад тэгж хэлж байна лээ. Бодвол Х.Баттулгад өөрт нь ч хэлэх биз.

-АН-ын рейтинг өндөр байна гэдэг бодитой зүйл мөн үү?

Х.Баттулга: Сүүлийн үеийн судалгааны дүнг харахад Ардчилсан намын рейтинг 16 хувь, нөгөө намынх 14 хувь, МАХН 6.0 хувь байна гэдэг энэ хоёр эвсэхэд Ардчилсан нам ялагдана. Манай намын зарим дарга нар "Бидний үед АН-ын рейтинг өндөр байна" гэж тайлбарладаг юм. МАХН салсан, салахад нь бид нэг их үүрэг роль гүйцэтгээгүй шүү дээ. МАН хоёр салсан учраас бидний рейтинг өндөр яваад байгаа юм. Ямар ч судалгааг аваад үзсэн манай намын дарга маань эхний 10 улстөрчид байхгүй л байгаа юм. Одоо сонгууль болж байхад бид ийм даргатай яваад орох нь зөв юм уу, үгүй юм уу Эсвэл дарга маань судалгаанаас нэрээ татаад авчихдаг юм болов уу. Би энийг хэлэх, шүүмжлэх эрхтэй, үүрэгтэй хүн. Энэ намаас нэр дэвшээд, ард түмнээс мандат аваад УИХ, Засгийн газарт ажиллаж байгаагийн хувь хэлэх л ёстой. Ардчилсан хүчний ууган байгууллага МоАХ-г толгойлж байгаагийн хувьд ч би хэлэх битгий хэл шаардах учиртай.

Н.Аптанхуяг: Надад Н.Алтанхуяг рейтингээрээ өндөрт байх нь чухал биш АН бүх- лээрээ өндөрт байх нь чухал. Лидер дагаж нам явдаг биш, нам бүхлээрээ хүчтэй байвал зөв юм шиг санагддаг. Тэгээд ч би багийн тоглогч. Найман хүүхэдтэй айлын хүүхэд. Багаасаа л ганцаараа биш ах дүүгээрээ гэдэг байсан учраас одоо ч намдаа би гэхээсээ багаараа гэж боддог юм.

Өнөөдөр харин ямар ч судалгааны газраас яаж ч гаргасан судалгаагаар АН-ын рейтинг өндөр байгаа. Энэ бол өнгөрсөн гурван жилд олж авсан манай намын үнэ цэнэ гэвэл яах аргагүй мөн шүү.

Бид зүгээр сууж байсан бол, эсвэл хэрэлдээд л байж байсан бол ийм дүр зураг гарахгүй л болов уу. Рейтинг өндөр болсонд аль аль талын хүчин зүйл байгааг би үгүйсгэхгүй. Магадгүй нөгөө нам маань хоёр салсан нь нөлөөлсөн тал бий л байх. Гэхдээ хүн дуртай зүйлээ хараад дургүйгээ харахгүй байж болохгүй биз дээ.

-Хоёр нам хамтарч засаг барьсны үр дүн гарсан уу?

Х.Баттулга:Хамтраад их олон юм хийнэ ээ гээд бид чинь гэрээ байгуулаад, хундага тулгаад ажлаа эхэлсэн, Тавантолгойгоос өөр бусад олон асуудал, ажил бий л дээ. Ийм байдлаар бол ч... Мэдэхгүй юм даа. Хүмүүс нь ажлаа ойлгодоггүй юм уу, эсвэл би юмаа ойлгохгүй байгаа юм уу? Энэ хоёрын л нэг нь байгаа байх... Энэ хүмүүс ойлгохын дээдээр ойлгож байгаа байх л даа. Би бас цаад учрыг нь олохгүй байна.

Бодлогын хувьд Монгол Улсын Их хурлаар 2010 оны зургадугаар сард төмөр зам, дэд бүтэц, 100 мянган орон сууц, Сайншандын цогцолбор гээд олон зүйлийг баталсан. Уул уурхайгаас мөнгө ороод ирэнгүүт "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрт багтаж буй эдгээр төслүүдэд хөрөнгө оруулна гэж баталсан. Үсрэнгүй хөгжлийн суурийг бүрдүүлнэ гэж ярьсан. Одоо ажил удаан явж байна. Би ч сүүлдээ энийг ярьсаар байгаад ад болж байх шиг байна...

Оргүйгээс охинтой нь дээр гэдэг шиг л ажил явж байна, маш удаан байна. Хамгийн гол нь, нэгдүгээрт анхаарал хандуулах ёстой ажлууд маань дарааллын хувьд хэддүгээрт ч ороод байгаа юм бэ, бүү мэд. Ямар ч байсан, "Монгол мал" энэ тэрийн дараа л явж байх шиг

Н.Алтанхуяг: Намууд хоёр талд ойлголцохгүй ажил урагшлахгүй байснаас хамтраад ажлаа урагшлуулж байгаа нь сайн гэж би ойлгодог. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид бас ч гэж ажил урагшлуулсан. Арав гаруй жилийн турш яригдаад, ярилцаад хийж чадахгүи байсан Оюутолгой, Тавантолгой энэ үед л шийдэгдээд явж байна. Үүнд хүмүүс таатай байгаагаа илэрхийлж байгаа. Би намынхаа "Монгол хүн-2020"-ийн хүрээнд аймгуудаар явж иргэдтэй уулзсан учраас үүнийг хэлж байгаа юм шүү. Би том утгаар нь харж байгаа учраас хоёр тийш харж сууснаас хамтарсан нь дээр гэж эхнээс нь хэлж байсан, Одоо ч үүнийгээ дахин хэлж байна.

АН энэ Засагт 15 сайдаас зургаан сайдын суудалтай байна. Сайдууд өөр өөрийнхөөрөө л ажиллаж байгаа, бас хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг өөр өөрийнхөөрөө дүгнэж яваа байх, АН, МАН гэлтгүй. Тэр үүднээсээ Х.Баттулга өөрийнхөөрөө бодлоо илэрхийлэхийг би зөвшөөрнө. Угаасаа би тэргүүн шадар сайдын хувьд аль ч нам гэлтгүй бүгдтэй нь тулах үе ч байдаг юм. Одоо Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуустал ердөө зургаан сар л үлдлээ. Алдсан нь ч биднийх, олсон ч биднийх. Хамтраад хийсэн сайн нь ч биднийх, муу нь ч биднийх. Хамтраад хийсэн сайн нь ч, муу нь ч бидний хамтын бүтээл. Тийм байтал нэг нь энхийн цагаан тагтаа болох гээд дэмий л дээ. Засгийн газрын нэг сайд нь эх орныхоо төлөө, бусад нь дандаа эсрэг ажиллаж байсан гэвэл итгэх хүн олдохгүй болов уу.

-АН хамтарсан Засгийн газраас гарах уу?

Х.Баттулга: Хавар манай ҮЗХ хуралдаад “Энэ их том бүтээн байгуулалтыг хийхийн тулд АН хамтарсан засагт байж байг” гэж үзсэн юм. Одоо тайлангаа тавих цаг болж байна. Олон гишүүн олон талаас юмаа ярина биз.

Хамтарсан засагт ороход чинь манай ҮЗХ хуралдаад санал хураагаад “Монгол улсын хөгжлийн төлөө хамтарна аа гэсэн зорилготой орсон. Тэгэхээр ҮЗХ тайланг сонсоод дүгнэлтээ гаргах биз.

Н.Алтанхуяг: Хамтарсан засгаас гарах асуудлыг Н.Алтанхуяг мэддэг юм биш. С.Батболд ч мэддэг юм биш. АН-ын асуудлыг ҮЗХ олон нийтийн санал бодлыг хараад шийдвэрээ гаргаж таарах байх. Гаргалаа гэхэд түүн дээр нь олонх, цөөнх болоод байх асуудал байхгүй.

Нэг хэсэг АН-ыг засгаас гаргах тухай яриа дэлгэрсэн. Нууц биш. Надтай хүмүүс таарахаараа “Хэзээ гарах гэж байна” гэж мэндэлдэг болсон үе ч байлаа. Одоогоор манай дээр ийм яриа гарсан зүйл алга байна.

Тэд ингэж ярьжээ. Хэрүүлийнх нь хайныг хагалах үүрэг энэ сард эс ч ирэх сард хуралдах нь тодорхой ҮЗХ-нд ногдож байна. Учир нь энэ толхилцооны эхийг олонх нь ирэх сонгуульд Ардчилсан нам олонх болох найдлага хонгилын үзүүрийн гэрэл төдий сүүмэлзэж эхэлсэнтэй холбон тайлбарлаж буй.

Сонгуульд МАН-ын саналыг МАХН хуваах нь зайлшгүй учраас тэг дундуур нь гүйх АН-д ялалтын марш эгшиглэх магадлал өндөр байна хэмээн цээжний тооцоо хийсэн улстөрчид нүүрээ угааж нөгөө хувцсаа өмсөөд ард түмний төлөө цохилох зүрхээ гаргаж харуулахад бэлэн халуун эх орончийн дүрд хувирч байна гэнэ. Харин түүнийх нь эсрэг талд байр сууриа алдах вий хэмээн айж түгшсэн нөхөд нь зүрхээ даран янцаглаж, зүүдээ манан хаширлаж суугаа гэх. Аль аль нь Ардчилсан намд ашиггүй. Энэ үйл явдал бүлэг фракцын өмнөөс жиргэх шувуухайнуудын хоолойны өнгө аль эрт таарахаа больж, фонограм тавин аргацааж ирснийг олонд илчиллээ гэцгээж буй нь ч үнэний ортой бололтой.

Н.Гэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    49 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    1 цаг 7 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    1 цаг 10 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    13 цаг 56 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    22 цаг 5 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    22 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    22 цаг 14 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    22 цаг 17 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК