зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Пицца зөөдөг монголыг буудсан америк эр 31 жил хорих ял авав

2011-11-22
0
ЖИРГЭХ
   АНУ-ын Калифорни мужийн Уолнат крик хотод гурван жилийн өмнө нэгэн монгол эр буудуулжээ. Калифорнийн монголчуудын нэлээд төвлөрч суудаг Bay Area гэдэг газрын энэ жижигхэн хотод пицца зөөгчийн ажил хийдэг Совдын Баяраа анх 2004 онд АНУ-д очсон байна. Монголд тэрбээр тавилга борлуулагчаар ажилладаг байсан бөгөөд Америкийн визэнд орсон нь бүтсэнээр эхнэр, хүүгийн хамтаар Америкийг зорьжээ. Аар саар ажил хийж явсаар 2008 онд пиццаны газар тогтмол ажилд орж арай хэмээн хөлөө олж эхэлтэл гай тохиолдсон байна.

   Хоёрдугаар сарын 11-нд С.Баяраа өөрийн ажилладаг “Domino"s Pizza” пиццаны газарт ирсэн захиалгын дагуу хүргэлт хийхээр ажил дээрээсээ гарчээ. Ойрхон орших Clayton Road хэмээх гудамжинд орших “Concord” дэн буудалд байсан Пэннсильвани мужийн Питссбург хотын иргэн Клиффорд Вэчэра гэдэг хүн энэ захиалгыг өгсөн аж. Тэрбээр пицца зөөгчийг дээрэмдэхийн тулд л захиалга өгсөн байж. С.Баярааг ирэнгүүт тэрбээр гэнэдүүлэн довтолж, хүргэж ирсэн гурван пицца, тахианы далавч, хоёр литрийн савтай ус, биед нь байсан 20 долларыг буу тулган дээрэмдээд зугатжээ. Монгол залуу зүгээр нэг дээрэмдүүлэхийг бодсонгүй. Тэрбээр гэмт этгээдийн хойноос нь хөөн, барьж авдагийн даваан дээр гэдсэндээ буудуулсан байна. Хэдэн минутын дараа цагдаа нар С.Баярааг буудлаас нэг байшингийн цаана, газар хэвтэж байхыг олж түргэн тусламж дууджээ. Харин гэмт этгээдийг таван өдрийн дараа хоногийн буудалд орогнож байхад нь баривчилсан байна.

   Хэвлийдээ хүнд шархадсан С.Баяраа эмнэлэгт хоёр сар ухаангүй хэвтжээ. Дөрөвдүгээр сард түүнийг ухаан ороход, бие тулгар байсан эхнэр Анна нь амаржиж хүүтэй болсон байв. Хөл дээрээ босохыг өөрөө хичээн зүтгэхийн хажуугаар Bay Area-д суудаг монголчууд гар сунган тусалснаар С.Баяраагийн бие нэлээд сайжирчээ. Гэвч бууны сум дотор эрхтнийг нь чамгүй гэмтээсэн тул хөдөлмөрийн чадвар нь нэлээд хэмжээгээр алдагдаж, спортоор хичээллэдэг байсан нь ч дахин сэргэхээргүй болсоныг С.Баяраагийн эхнэр шүүхэд гаргасан өргөдөлдөө дурьдсан байна. Одоо энэ айлыг тэжээх ганц хүн нь ресторанд зөөгч хийдэг Анна болжээ.   

 Шүүх хурал дууссаны дараа Анна өнгөрсөн гурван жилийн хугацаанд тусалж дэмжиж байсан хүмүүс, эмнэлгийнхэн, мөрдөн байцаагч, шүүх прокурорынхонд талархлаа илэрхийлсэн бөгөөд өдгөө 40 настай С.Баяраа хэргийн талаар ярихыг хүссэн хэвлэлийнхэнд эелдгээр татгалзсан хариу өгсөнийг шүүх хурал болсон Bay Area-гийн Мартинэс хотын сонинд өчигдөр мэдээлсэн байна. “Би сайхан амьдрахын төлөө, аж төрлөө дээшлүүлэхийн төлөө л энд ирсэн” хэмээн түүний хэлсэнийг уг сонин эш татжээ. Шүүгч Саймон О’Коннэл С.Баяраагийн гэр бүлийнхний шүүхэд хандсан хандлагыг сайшаан магтахаар барахгүй хэрэгтэн К.Вэчэрад ч нигүүлсэнгүй хандсаныг нь, өнгөрсөн Баасан гарагт болсон хурал дээр онцлон дурьдсан байна.

   Шүүх бүрэлдэхүүн гэмт этгээдийг, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй дээрэм хийсэн, бусдын биед галт зэвсэг хэрэглэн халдаж хүнд гэмтэл учруулсан хэмээн яллаж 31 жил хорих ял оноожээ. Шүүх хурлын төгсгөлд тэрбээр доошоо харан уйлж, хараагүй эх нь өмнөөс нь ярьж байв. Ялын тогтоол уншсаны дараа К.Вэчэра “Юмыг эргүүлэн засч залруулж болдог бол тэгмээр байна, даанч тэгэх чадал надад алга. Хүмүүст ямар их гай тарьсанаа би одоо л харж ойлголоо” гэжээ. Мөн шоронд байхдаа сургуулиа эчнээгээр дүүргээд, сэтгэлзүйн ном бичиж, хохироосон хүндээ хэрэг тус болохыг хичээнэ гэж хэлсэн байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • vnen (122.201.17.6)
    shudarga shvvh shan um aa
    2011 оны 11 сарын 23 | Хариулах
  • Tuyaka (202.126.91.235)
    Yamar goe shudarga yum beMongol eh orond n mongol huniig mashinaar hooj dairj ami nasdiig n burelgesen hyatad irgen 3 jiliin horih yal avsaniig sonsson yum baina
    2011 оны 11 сарын 22 | Хариулах

  • Зочин (203.91.118.190)
    kkk
    2011 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    48 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    57 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    1 цаг 6 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    1 цаг 9 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    13 цаг 55 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    22 цаг 4 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    22 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    22 цаг 13 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    22 цаг 16 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК