Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Хүннү” дуурийг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа энэ сарын 10-нд анх удаагаа тоглох гэж байна. Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулсан тус дуурийн цомнолыг Р.Өнөржаргал бичиж, УГЗ Ч.Ганхуяг найруулж байна. ЦДБЭЧ-ын уран бүтээлчид 2006 онд “Чингис хаан” рок дуурийг тавьж байсан. Харин хоёр дахь том уран бүтээл нь Хүннү дуурь болж байна. Дуурийн гол дүрд тоглох жүжигчдийг өнөөдөр сонгох юм байна.
Т.Хулан