Өнгөрсөн зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэрэг гарсан билээ. Уг хэргийг УМБГ-ын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж дуусаад, нийслэлийн Прокуорын газарт шилжүүлээд байсан. Харин өнгөрсөн баасан гаригт прокурорын газраас харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг 25 настай Э гэх залуу /тус айлын хүргэн/ үйлдсэн юм.

Тухайн үед мэдээллийн дагуу
хөдөлгөөнт эргүүлийнхнийг очиход 25 настай Э нь хадам эх 45 настай Б-гийн амийг
мэсээр хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр
хүнд, хөнгөн гэмтээсэн байсан аж. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай
охин, эхнэрийнхээ дүүг барьцаалж, аминд нь заналхийлсэн байдалтай байжээ.
Тэрбээр цагдаа нараас машин, сумтай буу шаардсан байна. Харин
Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай ангийн хоёрдугаар
тасгийн албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд 08.15 цагт хэрэгтэнд
барьцаалагдсан хүмүүсийг суллажээ. Тэрбээр цагдаагийнханд саатуулагдсаны дараа
“Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болсон. Эхнэр, хүүхдээ аваад явсан.
Эхнэртэйгээ уулзах гэсэн боловч хадам ээж уулзуулаагүй. Тиймээс дээрх хэргийг
үйлдсэн” гэж мэдүүлжээ. Түүнийг эрүүгийн
хуулийн 91.2.1, 91.2.2, 91.2.6, 91.2.7, 91.2.8, 91.2.12, 91.2.15, 91.2.16-аар
яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.
Б.Чимэг