Төрсөн охин Э.Гоомаралынхаа найз залууг буудаж хөнөөсөн хэргээр 25 жилийн ял сонссон Б.Энхбатыг Тахир соёот дахь хорих ангиас жирийн дэглэмтэй хорих анги руу шилжсэн талаар зарим эх сурвалж мэдээлээд буй. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатаас тодруулахад, “Ялтан Б.Энхбат ШШГЕГ-ын харьяа хорих 405 дугаар ангид ял эдэлж байгаа. Түүний гянданд ял эдлэх таван жилийн хугацаа дуусаагүй учир дэглэм буурна гэсэн ойлголт байхгүй. 2002 оноос нэг ч хүмүүжигчийн ялыг солиогүй. Шүүхийн тогтоол ёсоор Б.Энхбат гянданд хүмүүжих хугацаагаа дуусгаад чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлнэ. Хуулийн дагуу ял солихоор бол прокурорын дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр ялтны ялыг солих эсэхийг шийддэг” гэлээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)