Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн долдугаар хороо 114 дүгээр байрны орчимд дээрэмдүүллээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад тус дүүрэгт оршин суудаг 29 настай эрэгтэй Э-г гэр рүүгээ харьж явахад нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 21 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож эд зүйлийг нь дээрэмдсэн байжээ. Гэмт хэрэгтнүүдийг цагдаагийн байгууллагынхан үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг