Энэ сарын 21-22-нд гурван хүн осгож амиа алджээ. Баянгол дүүргийн долдугаар хороонд нас барсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад 43 настай Х биедээ ил харагдах шархгүй согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай нас барсан байжээ. Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 46 настай эмэгтэй Э архи уусан үедээ осгож нас барсан байсан аж. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 хороонд 36 настай эрэгтэй М архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгож үхсэн олджээ.
Б.Чимэг