Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгын нумт
хөгжмийн бүрэлдэхүүн “Novel
melody” тоглолтоо ирэх сарын 2-нд толилуулахаар болжээ.
Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгын нумт
хөгжмийн бүрэлдэхүүн “Novel
melody” тоглолтоо ирэх сарын 2-нд толилуулахаар болжээ. Тус хамтлаг шинэ
тоглолтоороо дэлхийн нэр нөлөө бүхий хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг морин
хуураар тоглож сонирхуулах аж. Мөн алдарт Майкл Жексоны дуу болон бүжгийн
хэмнэлийг морин хуур болон үндэсний нумт хөгжмийн хоршлоор тоглож үзүүлэх юм
байна. Тоглолтын удирдаачаар ардын жүжигчин Ц.Батчулуун, СТА Д.Түвшинсайхан нар
ажиллаж байна. Өнгөрсөн сард НҮБ-ын танхимд тоглосон байна. Novel melody тоглолтын
тасалбар 40 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Т.Хулан