Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг коксжих нүүрсний
ордод үйл ажиллагаа явуулж буй “Энержи ресурс” компани нь
Тавантолгойтоос Гашуун сухайт хүртэлх 339 километр замд тээвэрлэлт хийж
буй байгууллагуудаас их хэмжээний төлбөр авдаг гэсэн гомдол ШӨХТГ-т
ирсэн.

ирсэн. Гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийж, тус замд “Энержи ресурс”
компани давуу эрхтэй байдгийг тогтоосон байна. Тиймээс тээвэрлэлтийн
төлбөрийн хэмжээг тогтоохдоо ШӨХТГ-тай тохиролцож, төлбөрийн хэмжээг
байвал зохих төвшинд тогтоохыг компанийн удирдлагуудад мэдэгджээ. Энэ
асуудлаар О.Магнай тэргүүтэй ШӨХТГ-ын удирдлагууд маргааш “Энержи ресурс”, "Тавантолгой" компаниудын төлөөлөгчидтэй уулзах юм. Энэ үеэр нэгдсэн тарифийн асуудал нэг мөр болох гэнэ.
Сэтгэгдэл (6)