Манай улсын шатахууны нөөц хомсдож, импортоор шатахуун орж ирэхгүй байгаа талаарх мэдээлэл цацагдаад байгаа

Манай улсын шатахууны нөөц хомсдож, импортоор шатахуун орж ирэхгүй байгаа талаарх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээлэл өглөө. "Энэ талаар би Газрын тосны газрын даргатай ярилцсан. Ер нь шатахууны нөөцийн асуудалд санаа зовох шаардлагагүй, хэвийн байгаа. Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд нефть импортлогч нийт компаниуд болон Газрын тосныхон хуралдсан. "Роснефть"-ийн зүгээс дөрөвдүгээр сард өгөх үнийнхээ саналыг өгөөгүй байсныг хурлын үеэр ярилцсан. Ингээд нэгдсэн шийдэлд хүрээд үнийн саналаа яаралтай явуулах саналыг явуулсан байгаа" гэсэн юм.
Мөн ШӨХТГ-т иргэдээс бинзений нэг литр хэр бодитой шахдаг талаар шалгаж өгөхийг хүсчээ. Иймээс тэд ажлын алба гаргаж орон нутгуудаас эхлээд шалгалт явж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)