Өчигдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 58 дугаар сургуулийн өмнөх нийтийн байрны урд хүчиндүүллээ гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 27 настай эмэгтэй Г-г архи хамт ууж байсан 19 настай эрэгтэй Б бусадтай бүлэглэн хүчиндсэн байсан аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 126.2.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 126.2.6-д зааснаар бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон хүчин үйлдсэн хэмээн таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.
Б.Чимэг