Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг их хэмжээний мөнгө луйвардсан, хадмынхаа нэр дээр тендер авсан зэрэг хэргээр АТГ-аас шалгаж байгаа хэмээн хэвлэлээр цацагдаад буй. Түүнийг 2010 онд Хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ жилийнхээ орлогыг 10 сая, гэр бүлийнх нь орлого 101 сая төгрөг, хувьдаа хоёр орон сууцтай, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг гэжээ. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан Эрдэнэцэцэгээс тодруулахад “Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг хээл хахуул, ямар нэгэн хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа асуудал байхгүй” гэв.
Б.Чимэг