Ирэх сард “Айвенхоу Майнз” компанийн захирлуудын зөвлөл зэс-алтны томоохон орд болох Оюу толгойн ирэх оны төсвийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ. Оюу толгойн энэ оны төсөв 2,3 тэрбум доллар байжээ. «Айвенхоу Майнз» компани хайгуулдаа 79,6 сая долларын хөрөнгө оруулсан бол захиргааны зардал нь 21,4 сая доллар болжээ. Оюу толгойн орд газрыг 2013 оны эхний хагас жилд бүрэн хүчин чадлаар нь ашиглахаар төлөвлөсөн байгаа. Тус ордод оруулах нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 6,5 тэрбум доллар болж байгаа юм. Уг ордод олборлолт явуулах хугацааг 27 жил гэж тооцсон. Энэ хугацаанд тус компани 11,5 сая тонн зэс, 13,1 сая унци алт олборлохоор төлөвлөжээ. Олборлох хугацааг цаашид 59 жил хүртэл сунгаж магадгүй бөгөөд энэ тохиолдолд 23,8 сая тонн зэс, 26,4 сая унци /821 тонн/ алт олборлох боломжтой ажээ.