МАХН-ын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад туслахаар нь ажиллаж байсан Л.Тулгыг гадаадад байхад нь баривчлан Монголд
авчраад байна гэж УМБГ дахь эх сурвалж нотлон өгүүллээ. Түүнийг өчигдөрөөс
эхлэн байцааж байгаа бөгөөд мөрдөн байцаагчаар нь тус газрын Отгонжаргал хэмээх
ажилтан томилогджээ. Л.Тулгыг чухам аль улсад байсныг эх сурвалж хэлээгүй
бөгөөд харин түүний ах Л.Хуяг нь Хятадын өмнөд нутгийн нэгэн хотод байдаг
гэдэг. “Өргөө” зочид буудлыг хувьчилсан асуудлыг шалгах хүрээнд Л.Тулгыг
саатуулсан нь тодорхой бөгөөд уг буудлыг хууль бусаар авсан гэх “Хар дун”
хэмээх компани нь анх түүний ах Л.Хуягийн нэр дээр бүртгэгдсэн гэдгийг Хууль
зүйн сайд Ц.Нямдорж нотолсон билээ.

