Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэн Ө.Сүхбаатарт урьд өмнө мэдэгдээгүй монгол ардын уртын дууны баялаг түүвэр хадгалагдаж байгааг “Оюу толгой” компанийн Соёлын өвийн хөтөлбөрийн судлаачид олж нээжээ. Тайж удамтай Ө.Сүхбаатарт энэ үнэт өв өвөг дээдсээс нь уламжлагдан ирсэн гэнэ. “Социализмын үед үзэл сурталд харш хэмээн пдуулагдаж байгаагүй, олонд түгж дэлгэрээгүй олон сонирхолтой дуунууд энэ түүвэрт бий” хэмээн Ө.Сүхбаатар гуай ярьсан байна. Монгол уртын дууны нэг ноён оргил болох “Уяхан замбутивийн наран” дууны шашин төртэй холбоо бүхий агуулгатай бадгууд энэ түүвэрт эхээрээ байгаа нь судлаачдын сонирхлыг ихээр татаж байна. Уг түүвэр нь муутуу цаасан дээр монгол бичгээр ХХ зууны эхэн үед бичигдсэн бөгөөд ойролцоогоор 30 гаруй уртын дууны үгийг бүрэн эхээр нь бичсэн аж.
Их дууч Н.Норовбанзадын дуулж байсан “Уяхан замбутивийн наран” дууны хувилбар ямар үгтэй байсныг дашрамд сонирхуулав.
Зээ, уяхан замбуу тивийн наран ньЭнэхэн бүх дэлхий даяхнаараа
Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Уяхан замбуу тивийн наран
Жаа
Энэ сайхан замбуу тивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ
Жаа
Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ
Сэтгэгдэл (1)