Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүний амь нас бүрэлгэсэн хэрэг гарчээ. Тус хорооны оршин суугч 42 настай эрэгтэй Б-г хүргэн ах болох 45 настай Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, зүрхэн тус газар нь хутгалан хөнөөсөн байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг