Сүүлийн үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт их холбогдож байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн шөнө Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст бусдад зодууллаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус дүүргийн “Манго” баарны гадна 21 настай эрэгтэй О-г тус дүүргийн оршин суугч 22 настай эрэгтэй С согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн зодсон байжээ. О-г ГССҮТ-д төвд хүргэн, хэргийг цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Б.Чимэг