Тайландын иргэн Ампон Тангноппакун улсынхаа эзэн хаан Пумипон Адульядетийг доромжилсон утгатай мессэж илгээснээсээ болж хэрэгт татагдаад шүүхээс 20 жилийн ял авав. А.Тангноппакун 2010 оны тавдугаар сард хааны гэр бүлийнхэн болоод тэр үеийн ерөнхий сайдын нарийн бичгийн даргад доромжилсон утгатай хэд хэдэн мессэж бичсэнийг шүүх тогтоожээ. Шүүх мессэжийн чухам агуулгыг нийтэд дэлгээгүй байна. Хэрэгтнийг 2010 оны наймдугаар сард баривчилсан гэнэ. Тэрбээр шүүх дээр өөрийн гэм бурууг хүлээгээгүй ажээ. Хуулийн дагуу одоо түүнд 30 хоногийн дотор давж заалдах эрх бий.
Тайландын хуулиар хаан болон түүний гэр бүлийн гишүүдийг ямарваа нэг хэлбэрээр доромжилбол дээд тал нь 20 жилийн ял оноодог байна.