Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн стандарт бий болгох хэрэгтэйг анхааруулав

2013-5-08
0
ЖИРГЭХ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2013-05-08/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 4977152518a7b68bae1641   УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2013-05-08/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын гишүүдээс санал авч нэгтгэн боловсруулсан байна. Тогтоолын төсөл батлагдсанаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажил 4 жилийн хугацаагаар төлөвлөгдөж, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл болох юм.

   Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжигдсэн саналуудыг нэгтгэн Байнгын хорооноос санал, дүгнэлт гарган Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Үүний дараа Уул уурхайн яамнаас нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээллийг сонслоо. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн уулын ажлын төлөвлөгөө, тайланд хяналт тавьж, уурхайнуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, байгаль орчны нөлөөлөл, нөхөн сэргээлтийн судлагаа, зураглалын ажлыг хийж байгаа нь уул уурхайн салбарын нөхөн сэргээлт болон эвдрэлд орсон газрын өнөөгийн байдлыг дүгнэх, уул уурхайн салбарын хөгжлийн түвшинг тодорхойлоход яамны зүгээс ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгааг сайд мэдээлэлдээ дурдлаа. 1992 оноос хойш улсын хэмжээнд 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292.6 га газрыг эвдрэлд оруулжээ. Үүнээс техникийн нөхөн сэргээлтийг 9541.5 га, биологийн нөхөн сэргээлтийг 4476.2 га газарт хийсэн байна. Ингэснээр эвдрэлд орж эзэнгүй болсон нөхөн сэргээлтэд 51,857 тэрбум, байгаль орчныг хамгаалах зардалд 26.921 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин нөхөн сэргээлт хийгдээгүй 9751 га талбай байгаа аж. Монгол Улсын хэмжээнд нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 703 нэгж талбар бүхий 4320.5 га талбай эвдэрч орхигдсон. Эдгээр газруудад эзэн холбогдогчдыг тогтоох чиглэлээр УМБГ-ын “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх хэлтэстэй хамтран гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна гэлээ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж, саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Су.Батболд “Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид байгальд хэтэрхий хойд эх шиг хандаж байна. Жишээ нь, Төв аймгийн Заамар сум өмнө нь Монгол Улсыг тэжээж байсан газар. Харин одоо ямар болсныг хүмүүс харж байгаа. Нэг компани очоод газрын хөрсийг ухаж төнхөж хаячихаад явж байгаа нь тэнд амьдарч байгаа хүмүүст яаж тусах нь ойлгомжтой. БОНХЯ, Уул уурхайн яамд нэг нь байгалаа хамгаалдаг, нөгөө нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Иймд найзан дундаа бус бие биенээ хянадаг байх ёстой. Тиймээс бусад салбарынхантай адил яваад байж болохгүй. Уул уурхайн салбар илүү хариуцлагатай, мэргэжлийн хүмүүсийг уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг байхад яам онцгой анхаарах хэрэгтэй” гэсэн юм. 20 жил уул уурхайн салбарт нөхөн сэргээлт ямар ч хяналтгүй замбараагүй байж, 2008 оныг хүртэл нөхөн сэргээлтийн стандартгүй явж ирсэн. Харин одооноос олон улсын стандартад нийцүүлэн эрдэс баялгийн төрөл, ашиглалтын стандартын хэм хэмжээг шинэчилэхээр ажиллаж байна. 20 жил замбараагүй явж ирсэн байдлыг 8 сард цэгцлэх амаргүй байгааг ойлгох хэрэгтэй. Нөхөн сэргээлтийг тодорхой эрх авсан компаниуд хийдэг. Компаниуд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө гаргачихаад түүнийгээ гүйцэд хийдэггүй. Иймд тухайн компани нөхөн сэргээлтийн үйл ажиллагаандаа хөндлөнгийн аудит оруулдаг, түүнийг нь төр хянадаг зарчимд шилжиж байгаа гэсэн тайлбарыг БОНХ-ийн сайд С.Оюун өглөө. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Гадаадын зарим байгууллагууд бичил уурхайг дэмжиж хөрөнгө оруулж байгаа ч энэ талын мэдээлэл ховор байдаг. Хоёр яам эвдрэлцээд явах бус хамтарч ажиллах нь чухал. Монгол Улсын Ашигт малтмалын салбарт шинэчлэлийн салхи хэрэгтэй байна. Одоо мөрдөгдөж байгаа хууль либерал хууль. Хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал сөрөг үр дагаварыг авчирч байна. Иймд төрөөс уул уурхайн талаар баримтлах бодлогыг яам яаралтай оруулж ирэх шаардлагатай байна ” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн А.Бакей төрийн байгууллагуудын уялдаа холбоо тааруу байна. Хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн стандартыг бий болгох хэрэгтэй гэдгийг анхаарууллаа. Мөн тэрбээр эвдрэлд оруулсан эзэнгүй газар гэж юуг хэлээд байна вэ. Ямар ч тохиолдолд тодорхой эзэнтэй л байж таарна шүү дээ. Эзэнгүй гэж биччихээд улсын төсвөөс хөрөнгө гаргуулаад байдаг нь зөв юм уу гэсэн шүүмжлэлийг хэлсэн. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг эзэнгүй гээд байгаа талбайн 40 хувь нь гар аргаар олборлолт хийдэг нинжа нарын орхисон талбай байдаг. Зарим компаниуд нөхөн сэргээлтээ хийлгүй дампуураад алга болсон байна. Иймд хаягдсан, хариуцах эзэнгүй болсон талбайн нөхөн сэргээлтийг төсвөөс хийгээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа гэлээ.

   Ингээд уг асуудлаар Байнгын хорооноос тогтоолын төсөл гаргаж Засгийн газарт үүрэг чиглэл өгөх нь зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (203.194.114.206)
    хариуцлагатай уул уурхай гэж байхгүй Эх дэлхийгээс авч байгааг дэлхий сөнөөх ,усгүй цөл болгох зэрэг амьтай бүхэн амьдрах орчингүй болгох гээдл үр дагавараар нь авч үзэх хэрэгтэй нөхөн сэргээх гэж хэзээч байхгүй ширгэсэн голыг яаж сэргээх юм бид ирээдүйгүй африкийн замыг сонгож байна
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 50 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    12 цаг 24 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 8 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 31 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 56 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 20 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 22 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 44 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 49 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    20 цаг 18 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 21 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 2 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 0 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    22 цаг 13 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 22 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 44 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 11 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    23 цаг 11 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    23 цаг 11 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    23 цаг 16 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК