Энэ жилийн төсвийн тодотголыг үндсээр нь эсэргүүцэж байгаа нэгэн улс
төрч байна. Засгийн газарт хоёр ч удаа ажиллаж байсан УИХ-ын гишүүн
Ч.Улаан төсвийн тодотгол гээчийг нэгэн ярилцлагадаа дэлгэрэнгүй
тайлбарлалаа. “Амьдралд бүгдийг урьдаар харж болохгүй учир шаардлагатай
үед тодотгол хийх нь зөв.

Энэ жилийн төсвийн тодотголыг үндсээр нь эсэргүүцэж байгаа нэгэн улс төрч байна. Засгийн газарт хоёр ч удаа ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан төсвийн тодотгол гээчийг нэгэн ярилцлагадаа дэлгэрэнгүй тайлбарлалаа. “Амьдралд бүгдийг урьдаар харж болохгүй учир шаардлагатай үед тодотгол хийх нь зөв. Энэ оны төсөв нь ирэх жилийн төсвийн суурь болдог” гэж тэрбээр хэлжээ. Мөн төсөв өөрөө бодитой, бүтээлч баримт бичиг байх ёстой гэсэн юм. Он гарангуут төсвийг тодотговол бодлогоо богино харж байгаа хэрэг. Жилийн дундуур, ажил ид өрнөх үед тодотговол “ажил хэрэгч” тодотгол болдог байна. Харин оны эцэст тодотгох нь буруу ажлаа зөвтгөж, өнгөлөн далдалсан, хууль зөрчсөн явдал болох гээд байдгийг Ч.Улаан гишүүн хэлжээ. Ялангуяа энэ удаагийн тодотголыг сонгуулийн өмнөх үе давхцаж байгаа учир төсвийг сайжруулж чадахгүй гэж үзсэн гэнэ. Гэвч нэгэнт батлагдсан төсвийг яах билээ хэмээн халаглаж суугаа аж.
Б.Ганбилэг