Өнгөрөгч хоногт дээрмийн хэрэг нэг бүртгэгджээ.

Өнгөрөгч хоногт дээрмийн хэрэг нэг бүртгэгджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн "Замбала" худалдааны төвийн ойролцоо дээрэмдүүллээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүнийг дагуу очиж шалгахад иргэн Г-г гэртээ харихаар явж байхад нь 17 настай эрэгтэй Т бусадтай бүлэглэн гар утас, эд зүйлийг нь дээрэмдэн авч зугтаасан үйлдлийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)