Цаазын ял сонссон Б.Эрдэнэбилэг шүүх хуралдааны үеэр хэргээ хүлээсэн байна. Шүүх хуралдааны дараа Б.Эрдэнэбилэгийн гарт амиа алдсан гэр бүлийн гурван хүний ах дүү, хамаатан садантай уулзлаа. Тэд “Шүүхийн шийдвэрт бид сэтгэл хангалуун байна. Хэдийгээр бид нөхөж баршгүй гарз хохирол амссан ч энэ аймшигт хэргийг үйлдсэн этгээдэд хариуцлага тооцуулах ёстой. Энэ хэргийн талаар хэвлэлээр бичсэн ташаа мэдээлэлд бид залруулга хийнэ. Өмгөөлөгчтэйгээ ярилцаж байгаад сэтгүүлчдэд мэдээлэл хийх болно. Яагаад араатнаас дор энэ хүний талаар ярихгүй, нууж байх ёстой гэж. Ард түмэн мэдэх ёстой. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг талийгаач дүү маань Б.Эрдэнэбилэгтэй хамтран амьдрагч байгаагүй, ганцаараа амьд үлдсэн 16 настай хүү сэтгэцийн өвчнөө эмчлүүлэхээр АНУ руу яваагүй” гэв.
Б.Чимэг