Олон улсын түүхий эдийн зах зээлд
нүүрсний ханш унаж байгаа нь манай улсад ч нөлөөлжээ. Энэ сарын эхээр Шивээ
хүрэнгээр гаргадаг коксжих нүүрсний үнэ Хятадын Сэхээ боомтод нэг тонн нь 660
юань байсан бол одоогийн байдлаар 540 болоод буй аж. Уг нь судааачид манай
улсын экспортын нүүрс зах зээлийн үнээс доогуур ханштай байдаг олон улсын
өөрчлөлтөд бага өртөнө гэж байсан.
Гэсэн ч энэхүү ханшийн
савлагаанд хамгийн их өртөж байгаа улс бол Австрали юм.
Тэднийх олон улсын зах зээлд хамгийн үнэтэй нүүрс нийлүүлдэг. Өнгөрсөн
наймдугаар сард австраличууд коксжих нүүрсээ хамгийн багадаа 300 ам.доллараар
үнэлж байсан ч өдгөө 230-аар өгч байгаа юм байна. ӨАБНУ тонн коксжих нүүрсээ
102 ам.доллараар үнэлж буй нь сарын өмнөхөөс есөн ам.доллараар буурсан ханш аж.
Т.Хулан