Энэ онд улсын хэмжээнд олборлосон
зэсийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс буурч 117 мянган тонн болсон. Харин ирэх жил
олборлолтын хэмжээ бараг хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Дөрвөн жилийн
дараа Оюутолгойн олборлолт эрчимжих үед нийт үйдвэрлэлийн хэмжээ 4-5 дахин өсөх
юм. "Айвенхоу Майнз"-ын тооцоолсноор, энэ ордоос жилд дунджаар 450 мянган тонн зэс, 330 мянган унци алт үйлдвэрлэнэ.
Оюутолгойгоос олборлох зэсийг борлуулахад санаа зөвлөх зүйлгүй аж. Учир нь ирэх
оны хоёрдугаар хагас гэхэд олон улсын зах зээлд зэсийн эрэлт тэщэж, зарим
тохиолдолд хомсдол ч анзаарагдах гэнэ. Тиймээс тэр үед манай улсын төсөв
багагүй хувиар тэлэх бөгөөд зайлшгүй зохицуулалт шаардлагатай гэж Copper.com-д
мэдээлжээ.
Т.Хулан