МАН-ын Бага хурал сүр дуулиан багатайхан шиг, хариуцлага ярьж
өндөрлөв. Уг хурлаар нилээд олон асуудал ярина гэж байсан ч дэг журам
сайтай энэ нам бусдын хүсэлтийг биелүүлсэнгүй.

МАН-ын Бага хурал сүр дуулиан багатайхан шиг, хариуцлага ярьж өндөрлөв. Уг хурлаар нилээд олон асуудал ярина гэж байсан ч дэг журам сайтай энэ нам бусдын хүсэлтийг биелүүлсэнгүй. Харин ч эв нэгдэлтэйгээр сонгуульд оролцохоор шийдвэрлэв. МАН-ын Бага хурлын дараа АН Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж хамтарсан Засгийн газраас гарахаар бэлдэж байгаа тухай яриа ч намдах тийшээгээ боллоо. Учир нь АН-ын ҮЗХ-ны сураг алдарсны зэрэгцээ намынхаа даргын эсрэг хөдөлж эхэлсэн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга дайралтын биш хүлээлтийн байдалд шилжжээ. Тэрээр Засгийн газрыг огцруулах гэж биш өөрийн салбарын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх гэж Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд Н.Алтанхуяг хоёрт хэвлэлээр сануулга өгсөн нь батлагдаж 2012 оны улсын төсөвт салбарынхаа бүтээн босголтод овоо юм тусгуулж аваад чимээгүй болов. Ийнхүү МАН, АН Хамтарсан Засгийн газартайгаа сонгууль хүргэхээр боллоо.