Өнөөдөр багш нар ажил хаяхгүй. Гэхдээ ирэх даваа гаригаас эхлэн ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Өчигдөр болсон ажил хаялтад нийт ЕБС-уудын 95 хувь нь хамрагдсан. Тэд нар цалингаа нэмүүлэхийг шаардаж ийнхүү ажил хаялт хийж байгаа юм. Багш нарын цалинг нэмэх асуудлыг УИХ өчигдөр авч хэлэлцээд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар ирэх оны дөрөвдүгээр сарын нэгэнд 80 мянган төгрөгөөр, аравдугаар сарын нэгэнд 20 хувиар хоёр үе шаттай нэмэх шийдвэрийг гаргаж төсвөө баталжээ. Цалинг нэмэхэд 450 тэрбум төгрөг зарцуулна гэдгээ мэдэгдсэн юм. УИХ-ын энэхүү шийдвэртэй багш нар санал нийлэхгүй байгаа бөгөөд тэд ирэх нэгдүгээр сарын нэгнээс цалингаа нэмүүлэхийн тулд шийдвэртэй тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Т.Хулан