зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Чимэдцэрэн: Я.Содбаатар, У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар эргэж ирээгүй

2011-12-01
0
ЖИРГЭХ
   "Хадгаламж" банкны ерөнхий нягтлан байсан Ц.Чимэдцэрэнг манай уншигчид санаж байгаа байх. 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх тэрбээр нэр бүхий улстөрчидтэй казино тоглож энэ их мөнгийг үрэн таран хийсэн гэдэг. Зүүнхараагийн хорих ангид очихдоо бид түүнийг бусдаас өөр өрөөнд шоронд биш зочид буудалд юм шиг байдаг гэж дам яриа сонссон байв.
   Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа Зүүнхараагийн чанга дэглэмтэй 413 дугаар хорих ангид хийсэн сурвалжлагынхаа эхнийхийг уншигчид та бүхэнд бид хүргэж байсан билээ. Энэ удаа тэнд ял эдэлж байгаа ялтнуудтай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

   "Хадгаламж" банкны ерөнхий нягтлан байсан Ц.Чимэдцэрэнг манай уншигчид санаж байгаа байх. 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх тэрбээр нэр бүхий улстөрчидтэй казино тоглож энэ их мөнгийг үрэн таран хийсэн гэдэг. Зүүнхараагийн хорих ангид очихдоо бид түүнийг бусдаас өөр өрөөнд шоронд биш зочид буудалд юм шиг байдаг гэж дам яриа сонссон байв. Тэрээр хоёр давхар шоронгийн хоёрдугаар давхарт өрөөний мухарт дээд талын орон дээр байдаг аж. Тэд өөр өөрсдийн өмч болох орон дээрээ ар гэрийнхнийхээ зургийг байрлуулж, ойр зуур хэрэглээнийхээ зүйлийг тавьжээ. Мөн ханандаа бурхан тахилаа ч залсан байх юм. Нэг өрөөнд томоос том хас тэмдэг өлгөсөн байсныг хорих ангийн дэд дарга "Энд манай Даяар Монголын хэд байна" гэхээр нь "Хэн нь байгаа гэж" хэмээн асуухад "Зүгээр л хас тэмдэг ханандаа өлгөсөн болохоор нь хэлж байгаа юм аа. Түүнээс бус Даяар Монголынхноос хүн байхгүй ээ" гэв.

   Ц.Чимэдцэрэн өрөөндөө арван хоёулаа аж. Биднийг ороход өрөөнд байгаа арван хоёр ялтан дэрхийн босч зогсов. Ц.Чимэдцэрэн бусдаас илүү хангамж эдэлдэг юм алга. Өрөөндөө яг л адилхан эрхтэй байгаа харагдсан. Харин түүний орон дээрх зүйлс бусдынхыгаа бодвол арай өнгө зүс сайтай юм билээ. Орны бүтээлэг, орон дээр тавьсан саарал чемодан нь бусад ял эдэлж буй хүмүүсийнхээс том, бас үнэтэй нь мэдэгдэнэ. Бусдын адил үсээ хусуулсан тэрээр хүрэн ноосон цамцныхаа цахилгааныг хүзүүгээ далд ортол татсан, бэлтгэлийн өмдтэй зогсож байв. Царай нь нэлээд борлосон харагдсан. Зарим хоригдолтой уулзахад "Ц.Чимэдцэрэн саяас доош хохиролтой хоригдлууд мөнгийг төлөөд гар гэж хэлдэг" гэж байсан юм. Ямар ч байсан тэрээр ялтнуудад боломжийнхоо хэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бололтой юм билээ. Мөн ял эдэлж буй зарим хүний яриагаар орчин үеийн шоронд хүч чадлын "овгор" гэдэг ойлголт бараг устаж мөнгөтэй нь нөлөөтэй болсон гэж байсан. Түүний нэг нь Ц.Чимэдцэрэнг гэж хэлж байна лээ.

Шоронгийн бүсэд ороход биднийг гар утас, зургийн аппараттай орохыг зөвшөөрөөгүй учраас харуулд хадгалуулаад орсон юм. Тиймээс Ц.Чимэдцэрэнгийн зургийг авах боломж олдоогүй. Ц.Чимэдцэрэн цэрэг шиг цэх харж, номхон зогссон чигээрээ бидний асуусан асуултад хариуллаа.

-За сайн байна уу?

-Сайн, сайн байцгаана уу?

-"Өдрийн сонин"-ы сурвалжлах баг явж байна. Хорих ангийн байдалтай танилцаж явна.

-Аан, мэдэх хүмүүс байна.

-Таны бие сайн биз дээ. Ядарч байна уу?
-Гайгүй ээ. Ядраагүй.

-Эргэлт ирж байна уу?

-Ирнэ ээ.

-Ямар хүмүүс эргэж байна?

-Гэр орныхон, найз нөхөд эргэнэ ээ.

-Найз нөхдүүд гэхээр У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Ж.Мөнхбат нар уу?

-Үгүй ээ. Тэд эргэж ирээгүй.

-Та намтайгаа холбоотой байгаа юу?

-Үгүй ээ.

-Та тэд нарын хэргийг даасан юм биш үү?

-Үгүй ээ. Даагаагүй.

-Одоо хэдэн жил үлдээд байна вэ?

-Жил гаруй хугацаа үлдсэн. Дараа жил гарна.

-Та нөгөө 14 тэрбумаасаа төлсөн үү?

-Үгүй.

-Гар утастай юу?

-Гар утас байхгүй ээ.

-Таныг сонин, хэвлэлд ярилцлага өгөхгүй гэж хэлдэг гэж сонссон?

-Худлаа гүтгэж бичээд байсан шүү дээ. Тэгээд л хэвлэлд болгоомжтой хандаж байгаа.

-Таныг тусгай үйлчилгээтэй байдаг гэж сонссон?

-Тийм юм байхгүй ээ. Бусдын адил л хоол унд иддэг.

   Биднийг хорих ангийн ажилтнууд аюулгүй байдал талаасаа шоронгийн өрөөнд удаан байхыг зөвшөөрөөгүй учраас түүнтэй илүү зүйл ярилцаж амжсангүй. Хорих ангийн удирдлагуудад хандан Ц.Чимэдцэрэнгээс тусгайлан ярилцлага авахыг хүссэн боловч "Сонгууль дөхөж байгаа, гарах хугацаа нь ч ойртож байхад хэвлэлд элдэв юм яриад яахав" гээд ярилцлага өгөхийг татгалзсан юм билээ. Харин хорих ангид гар утастай байхыг ялтнуудад хориглодог ч ихэнх нь гар утас хэрэглэдэг гэж зарим нэг ялтны амнаас сонссон. Биднийг очих үеэр бусдаас тусдаа найман ялтан сахилгад сууж байсан. Ихэнх нь гар утас хэрэглэсэн, хорихоос тавьсан хувцсыг өмсөөгүй гэх шалтгаанаар сууж байгаа юм билээ. Сахилгын зөрчил гурваас дээш болбол дэглэм дээшилж үлдсэн ялаа онцгой дэглэмтэй хорих ангид эдэлдэг юм гэсэн.

АВРАГЧ БАЙСАН ХҮН АЛУУРЧИН БОЛЧИХООД Л СУУЖ БАЙНА ДАА

Тус хорих ангид ял эдэлж буй М.Ням-Очиртой уулзсан юм.

-Ямар хэргээр орсон билээ?
-Хүн амь.

-Яг тодорхой ярихгүй юу?

-Эхнэрээ алсан гэдэг юм.

-Гэдэг юм гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Яг тэр орой юу болсныг ярья л даа. Тэр орой манай хадмын талынхан ирж манайд баахан ууж идэцгээсэн юм. Тэгээд хоорондоо муудалцаж зодолдсон. Сүүлдээ арай гэж нэг тарцгаасан. Гэтэл хүргэн буцаж орж ирээд хэрүүл хийж муудалцаад гарсан. Тэгээд л унтсан. Өглөө босч ирээд л эхнэрээ нас барсныг мэдсэн. Миний хүзүү улаан эрээн болчихсон байлаа. Тэгээд би шууд л цагдаад мэдэгдсэн. Бй хүргэнээ харддаг юм.

-Хүргэн чинь эхнэрийг тань алсан байлаа гэхэд ямар нэг дуу чимээ гарч та сэрнэ биз дээ. Та согтуу байсан уу?

-Уг нь айхтар их уугаагүй. Шүүх хурал дээр хүргэн "үгүй" гэж хэлж чадахгүй зогсож байхад тэрийг сайн лавлаж асуугаагүй л дээ. Тухайн үедээ яах учраа мэдэхгүй, учир нь олдоно биз гэж бодож байсан ч шүүхийн шийдвэр намайг эхнэрээ алсан гэж гарсан болохоор одоо энд байгаа.

-Шууд л энд хүргэгдэж ирсэн хэрэг үү?
-Эхлээд гянданд хоёр жил болоод ирсэн. Гяндангаас дэглэм буурч онцгой, онцгойгоос дэглэм буурч чангад байгаа нь энэ.

-Гяндан нь илүү хүнд нөхцөлтэй гэх юм билээ.

-Тийм, одоо миний өвдөг өвдөөд байдаг болсон. Гянданд давчуу зайд хөдөлгөөний дутагдалд орж ийм болсон.

-Шоронд орохоосоо өмнө ямар ажил алба хашиж байсан бэ?
-Аврагч байсан. Сургуулиа төгсөөд Онцгой байдлын газарт гал сөнөөгч байсан.

-Хүний амь аварч явсан уу?
-Аварч явсан. Хоёр хүний амь аварсан. Нэг нь аврагчийнхаа ажлыг хийж байхдаа галаас хүний амь аварсан. Нөгөө нь ажлаа хийгээгүй зүгээр явж байхдаа аварч байсан.

-Хүний амь аварч байсан хүн тэгээд энд орчихсон байх гэж...
-Харин тийм л юм болоод байна. аврагч байсан, одоо алуурчин гээд энд сууж байна.

-Аль сургууль төгссөн юм бэ?
-ТИС. Цагдаагийн академи төгссөн. Ахлах дэслэгч цолтой.

-Хэдэн настай билээ?

-Гучин дөрөв.

-Хүүхэдтэй юу?
-Хоёр хүүхэдтэй.

-Хүүхдүүд чинь одоо хэн дээр байдаг юм?
-Нэг нь Хөвсгөлд манай аав, ээж дээр. Хүү маань хадмууд дээр байгаа. Аав ээж авах гэж хөөцөлдөөд, хадмууд өгөөгүй гэсэн.

-Энд номын санчаар ажилладаг юм байна, тийм үү?

-Тийм ээ. Ном уншина, уншуулна. Ажил хийвэл ажлын хоног авч ялын хугацаанаас жаахан ч гэсэн хасагдана.

-Номын сан чинь хэдэн номтой вэ?
-600 гаруй номтой. Энд байгаа хүмүүс ном их уншина. Бас сонин их уншдаг. Бүртгүүлж аваад л ээлжилж уншина.

- Ямар сонин уншдаг юм.

-Өдрийн сонин, Зууны мэдээ сонин их унших юм байна шүү дээ. Энд байгаа хүмүүс хуулийн тухай бичсэн зүйлийг их уншдаг. Хууль өөрчлөгдөх нь үү, Эрүүгийн хууль яаж өөрчлөгдөх нь вэ гээд л. Өдөр тутмын хэвлэл цаг хугацаандаа тогтмол ирдэг учраас амар байдаг. Дээр нь шар, бор сонин их сонирхоно.

-Одоо хэдэн жил үлдээд байна?

-Арван хоёр жилийн ял эдлээд байна. Ард их хугацаа байна. Гэхлээ ажлын хоногоо алдахгүй яваад байвал жил жаахан хорно оо.

-Эргэлт хэр их ирдэг вэ?

-Нэг их ирдэггүй ээ. Аав, ээж настай хүмүүс болохоор тэр холоос яаж ирэхэв. Тэгээд ч хүүхдээ харуулаад, дээр нь өөрөө ийм байдалтай байж эцэг, эхийгээ ийш нь явуулж зовоогоод яахав дээ. Надаас болж хангалттай зовж байгаа. Би ч ирүүлэхгүй байхыг боддог юм.

ӨӨРИЙН СЭТГЭЛ ДОТОРХ ГЭГЭЭГ ҮГҮЙ ХИЙХГҮЙ ЮМСАН

Хорих ангид буй ялтан О.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Тэрээр хүн амины хэргээр 25 жилийн ялтай орсон бөгөөд үлдсэн 15 жилийн ялаа хэл сурахад зориулах юм гэсэн.

-Олон жил хоригдоод ирэхээр ар гэрээс эргэлт ирэхээр байдаг гэсэн?
-Ялтан бүхэнд тулгардаг асуудал. Яруу найрагч Р.Чойномын "Хүчтэй ганган явахад хүн байтугай нохой хүртэл инээнэ. Сэргэлэн цовоо явахын цагт хад чулуу хүртэл эгшиглэнэ. Сэнсэрч ганцаардахын цагт гитар хүртэл уйлна" гэж шүлэг байдаг. Түүнтэй адилхан хүний мөс муутайхан  найзууд намрын шувууд шиг л нисээд явчихна. Харин аав, ээж, ах дүү нар нүүр буруулдаггүй. Түүнээс гадна хүний хань, үр хүүхэд эргэж ирнэ.

-Хүүхэд чинь ирэх юм уу?
-Би аав, ээж эхнэр хүүхдээ ирүүлэх дургүй. Өөрийнхөө үйлдсэн хэргийн үйл лайг өөрөө л үүрэх хэрэггэй. Манай хүүхэд гадаадад сурч байгаа. Олон жилтэй хоригдлын гэр бүл сална, өөр хүн хартай болно. Тэр бүхнийг бодоод шаналаад байх юм бол шоронгоос гарахгүй. Тийм учраас бүхнийг уучлах, өршөөх, ойлгох хэрэгтэй болно.

-Энд нэг амьд үлдэх том ухаан явагдаад байна уу даа?
-Тэгэлгүй яахав. Би одоо дөчин нас өнгөрөөд явж байна. Шоронгоос гарахад аль хэдийнэ 50 гар- чихсан байх болно. Тэр үед яаж амьдрах вэ, хүмүүсийн дунд яаж орох вэ гээд бөөн асуудал. Миний хувьд гараад тэгнэ, ингэнэ гэсэн төлөвлөгөө алга. Гэхдээ энд зүгээр суугаагүй. Хэл үзэж байна, ном орчуулж байна, компьютер зааж байна. Би нэг их дээд сургууль төгссөн хүн биш. Зах зээлийн эхэн үед бусдын адил ганзага үүрч яваад хүний амь хөнөөсөн.

-Тэр хэргийнхээ талаар яриач?
-Залуу насны ааг омог л байхгүй юу. Эхнэрээ хүнтэй хардаж хүний амь бүрэлгэсэн. Гэтэл эхнэр минь энд удаан суухад хүлээж л байгаа байхгүй юу. Тэр тухай яримааргүй байна. Надад бодоогүй, санаагүй өдөр гэж үгүй. Хүний алтан амь хөнөөсөн хэргийнхээ төлөөсөнд төрийн цааз авсан хэдий ч 25 жил болоод дэглэм буурч явна.

-Ямар хэл үзэж байна?
-Англи, солонгос, орос, хятад хэл сурч байна. Энэтхэгийн их зохиолч Пилагийн "Жорлон ухагчийн хүү" гэдэг зохиолыг орчууллаа. Хамт хоригдож байсан нөхөр маань ял эдэлж дуусаад наранд гарсан хойноо надад урам хайрлахын тулд хэвлүүлж өг.сөн. Орос хэлний тухайд багаасаа цэвсгэртэй байлаа. Харин хятад хэлийг сонсголоороо сурч байна.

-Хэл сурахад цаг хугацаа амархан явна биз?
-Тэгэлгүй яахав. Ойр тойрны ахуйгаас өөрийгөө чөлөөлчихдөг юм. Би бас хэдэн залууст компьютер зааж байна. Энд тэндхийн буяны байгууллагаас өгсөн эвдэр- хий компьютерийг эвлүүлээд босгочихдог юм. Дажгүй ажиллаад байдаг юм.

-Хүн чанарын тухай ойлголт?
-Хүний амь хөнөөсөн хүнтэй хүн чанарын тухай ярихад хэцүү дээ. Миний хувьд цаг ямагт хүн чанарыг нэгдүгээрт тавьж ирсэн. Миний хийсэн хэрэг хүн чанартай холбоотой. Миний сэтгэл дотор хүн чанарын жаахан ч болов гэгээ бий. Тэр гэрэл гэгээг бөхөөчих л юм бол би адгууснаас ялгаагүй болно. Тиймээс сэтгэл дотор байгаа гэрэл гэгээгээ бөхөөчихгүй л юмсан гэж бодож байна.

-Шоронгоос гарсан залуус нийгэмшиж чадалгүй эргэж ордог?
-Энэ бол төр засаг анхаарах л асуудал. Хорин жил суугаад гарахад аав, ээж, эхнэр хүүхэд тосохгүй. Харин шоронд цуг байсан нөхдүүд архичин болчихсон угтдаг юм. Тэгээд тэд нартайгаа нийлээд л архи ууна. Гэмтхэрэгхийнэ. Ийм л хувь заяа тосдог. Гадаадад олон жил суралцаад ирсэн залууст ажил олдохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр мань мэтийг наашаа гэх хүн олдохгүй. Ер нь шоронд суугаад удахаараа амархан гутардаг, бухимддаг болдог юм. Шоронгоос гарна гэхээс айж байгаа өч төчнөөн залуус бий. Гараад хэнийд очих вэ, яаж талхны мөнгө олох вэ гээд түмэн айдас байдаг даа.

Д.МӨНГӨНДАЛАЙ Т.ЦОГТ-ЭРДЭНЭ



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Faak (180.0.1.13)
    Chimedtsereng shorond hataagaachee davrsn muu ats be garna ch geh shig peacdaag nasaar ni hiigeech naadahi chin yadaj heden say tog tsaash hiisen l baigaa shde erguu um yarihiin
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    39 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    47 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    56 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    1 цаг 0 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    13 цаг 45 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    21 цаг 55 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    21 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    22 цаг 3 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    22 цаг 6 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК