Өнгөрсөн сарын 21-нд Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Цагаан далай” ШТС-ын эздэд халдаж, эхнэрийнх нь амийг бүрэлгэн 2-3 сая төгрөг дээрэмдсэн гарсан билээ. Одоогоор уг хэрэгт сэжиглэн дөрвөн хүнийг саатуулан шалгаж байгаа. Гэмт этгээдүүд ШТС-д халдаж, эмэгтэй Д-г буудаж хөнөөн 2-3 сая төгрөг аваад гарахдаа сандарч, цөөнгүй төгрөг үлдээсэн аж. Талийгаач эмэгтэйн нөхөр Л хутгалуулж гэмтсэн бөгөөд тэрбээр цагдаагийнханд “Дээрэмчид хоорондоо баруун аймгийнхны аялгаар ярьж байсан” гэж мэдүүлээд байгаа юм. Мөн тус ШТС хамгаалалтын камертай байсан ба хэрэгтнүүд камерыг нь дээш нь эргүүлсэн байсан тул дүрс бичлэгт юу ч үлдээгүй байна.
Б.Чимэг