Улаанбатар хотын гудамж талбайд чанга дуутай, спорт яндантай машинууд цөөнгүй явдаг. Хотын хөдөлгөөнд оролцож буй эдгээр машинууд иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, айлгаж цочоодог гэсэн гомдол Замын цагдаагийн газарт байнга ирдэг байна. Тиймээс замын цагдаагийн газраас Хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 25.5-д заасны дагуу эдгээр машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглохоор болжээ. Тодруулбал, спорт яндантай машинуудад захиргааны арга хэмжээ авч эхэлсэн байна. Хэрвээ захиргааны арга хэмжээ аваад байхад хотын гудамжаар давхилдсан тохиолдолд жолоочийн эрхийг нь хасах арга хэмжээ авах гэнэ. Мөн улсын дугаараа янз бүрийн аргаар чимэглэж, гэрэл, шигтгээ хийсэн машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.
Б.Чимэг