
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2011 оны 228 тоот тушаалаар “Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийг баталж, стратегийг 2011-2015 онд хэрэгжүүлэхээр заасан байна.
Стратегийн зорилго нь Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд оршино. Стратегийн зорилгыг хэрэгжүүлэхэд 5 зорилт дэвшүүлжээ. Үүнд:
Сэргээн засах тусламж, үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
Сэргээн засах тусламж, үйлчилгээний хүний нөөцийг хөгжүүлэх;
Сэргээн засах тусламж, үйлчилгээнд шинэ техник, технологийг нэвтрүүлэх;
Сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
Сэргээн засах тусламж, үйлчилгээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх.
“Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 38 үйл ажиллагаа, үүнээс нэгдүгээр үе буюу 2012-2013 онд 34, хоёрдугаар үе буюу 2014-2015 онд 4, стратегийг хэрэгжүүлэх бүхий л хугацаанд 18 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Стратегийн бодлогын баримт бичигт стратегийг 2011-2015 онд хэрэгжүүлэхээр заасан бол үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012-2015 онд хэрэгжүүлэхээр заасан байна.
“Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийн нэгдүгээр үе шатны хэрэгжилт “Маш хангалтгүй” байна. Сэргээн засах тусламж, үйлчилгээний чиглэлээр улсын хэмжээнд мэргэжил арга зүйн удирдлаагаар хангах төв байгууллага байхгүй, сэргээн засах тусламж, үйлчилгээний зохицуулалт бүрэн алдагдсан байна.
Сэргээн засах тусламж, үйлчилгээний эрх зүйн орчинг бүрдүүлэхээр дараах тушаалуудыг мөрдлөг болгон ажиллаж байна. Үүнд:
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 228 тоот тушаал “Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги батлах тухай”
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 444 тоот тушаал “Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээ, эмчилгээ, оношлогооны журам батлах тухай”
2012 оны 10 дугаар сард “Сэргээн засах тусламж, үйлчилгээний анхдугаар чуулган” зохион байгуулж, 700 гаруй хүн оролцсон байна. Оролцогчдоос санал авч, чуулганаас Салбар бүрт зөвлөмж хүргүүлэх; Салбар хоорондын уялдаа холбоог хангах төрийн баримт бичиг гаргах зэрэг шийдвэр гарсан байна.
Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагыг улсын хэмжээнд мэргэжил аргазүйн удирдлагаар хангах төрийн байгууллага байхгүй, сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн хангамж дутмаг байна.
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 198 тоот тушаалаар Ахмад настан, сэргээн засахын мэргэжлийн салбар зөвлөл байгуулагдсаныг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 408 тоот тушаалаар хүчингүй болгож, Ахмад настан, сэргээн засахын мэргэжлийн салбар зөвлөлийг Сувиллын мэргэжлийн салбар зөвлөл болгон өөрчилсөн байна.
Сэргээн засах тусламж, үйлчилгээний хүний нөөцийг хөгжүүлэх талаар анагаахын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан ч ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй байна. 2011 онд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, ЭМШУИС-аас эмч, мэргэжилтэн Сингапур Улс, БНСУ, Тайвань Улсад хөдөлгөөн засал, сувилахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан ч цаашид улсын хэмжээнд сэргээн засах тусламж, үйлчилгээний мэргэжил дээшлүүлэх сургалтад эмч, мэргэжилтнүүдийг өргөн хамруулах нь зүйтэй байна.
Сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар “Тархины харвалтын сэргээн засахын удирдамж”, “Зүрхний шигдээсийн сэргээн засахын удирдамж”, Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын удирдамжийг мөрдөн ажиллаж байна. Олон улсын үйл ажиллагааны ангилал (ICF – International classification of functioning)-ыг Монгол Улсад нэвтрүүлэхээр баримт бичгийн орчуулга хийж, 30 гаруй хүн сургалтад хамрагдсан ч энэхүү ангиллын талаар ойлголт бага, цаашид эмч, мэргэжилтний дунд олон улсын үйл ажиллагааны ангиллын талаар ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэрэгжүүлж буй “Харвалт ба зүрхний шигдээс” төслийн хүрээнд “Тархины харвалтын сэргээн засахын удирдамж”, “Зүрхний шигдээсийн сэргээн засахын удирдамж” боловсруулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 27 тоот тушаалаар батлуулан мөрдөж байна. Мөн Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын удирдамжийг 2012 онд орчуулан, 2013 онд номын нээлтийг хийсэн байна.
Сэргээн засах тусламж, үйлчилгээнд Олон улсын үйл ажиллагааны ангилал (ICF) нэвтрүүлэх үйл ажиллагаа төлөвлөгөөнд тусгасан ч зөвхөн орчуулга хийсэн байна. 2012 онд ДЭМБ-ын санхүүжилтээр ICF-ийг ашиглан хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх аргачиллын эмнэл зүйн сорил хийх үйл ажиллагааг зохион байгуулсан.
Сэргээн засах тусламж, үйлчилгээний үр дүнг тооцох аргачлалыг боловсруулж, нэвтрүүлэх; Сэргээн засах тусламж, үйлчилгээний өртөг зардлын судалгаа хийх; Сэргээн засах тусламж, үйлчилгээний норм, нормативыг тогтоох; чанарын шалгуур үзүүлэлтийг боловсруулах зэрэг үйл ажиллагаанууд хийгдээгүй байна.
Сэргээн засах тусламж, үйлчилгээнд шинэ техник, технологийг нэвтрүүлэх талаар, Сэргээн засах тусламж, үйлчилгээний эрдэм шинжилгээ, судалгааны талаар хийгдсэн тодорхой ажил байхгүй байна.
Стратегийн шалгуур үзүүлэлтийг 2015 онд хүрэх түвшинтэй тодорхойлсон ч дунд хугацааны үед шалгуур үзүүлэлтийн биелэлтийг авч үзэхэд хангалтгүй түвшинд байна.
Стратегийн дунд хугацааны үнэлгээний дүнгээс хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дараах санал, зөвлөмжийг дэвшүүлсэн.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар
Сэтгэгдэл (1)