
Өнгөрөгч амралтын өдрөөр хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохирсон хоёр чи хэрэг гарчээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт байрлах барилгын хашаан дотор өндөр хүчдэлд цохиулж 40 орчим насны хүн нас барсан бол Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт 19 настай залуу барилгын машинд хавчуулагдаж амь насаа алджээ.
Д.Ундрах /24tsag.mn/