
Авлигатай тэмцэх газраас маргааш 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтэсийн дарга Д.Цоодолсэнгээ, Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон нар хуралд оролцох юм байна. Хуралдаанаар шалгагдаж байгаа томоохон хэргүүд, тус газраас хэрэгжүүлж
байгаа үйл ажиллагааны талаар хэлтсийн удирдлагууд мэдээлэл өгөх аж.
Д.Ундрах /24tsag.mn/