
Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн өмгөөлөгч өнөөдөр хэвлэлийн хурал зарласан ч хойшлууллаа. Учир нь хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг
завдсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан зэргээр буруутгагдаад байгаа түүнийг батлан даалтанд гаргах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан хойшилжээ. Түүний өмгөөлөгч Ундрахтай утсаар холбогдоход "Шүүх хурал тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Шүүх хурал болохоос өмнө хэргийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийвэл шүүхийн шийдвэрт нөлөөлж магадгүй гэж хориглодог. Бид Ч.Гансүхэд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойшхи найман сарын турш чимээгүй байж ирсэн. Энэ хугацаанд түүний талаар байнга сөрөг мэдээлэл гарч байгаа. Тиймээс Ч.Гансүх болон хэргийн талаар өмгөөлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлнэ" гэв.
Тэрбээр маргааш хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэл өгөхөөр болоод байна.