
Өчигдөр БГД-ийн 10-р хорооны иргэн М-ийн гэрээс дунд, бага гарын мөнгөн аяганууд, гурван см өндөртэй шармал бурхан, зэрэг эд зүйл алдагджээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсшалгаж байгаа юм байна. Мөн БЗД-ийн 26-р хорооны “Сүмбэр орд” хороололд оршин суух Н-ийн гэрт танай хүүхдийн багшийн дүү нь байна гэж өөрийгөө танилцуулсан 19-20 орчим насны эмэгтэй ороод том өрөөнөөс нь дунд, бага гарын мөнгөн аяганууд хулгайлсан хэрэг гарчээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/