
С.Гантуяа “Оюутолгой”
компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү
цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө өнгөрсөн хавар ажлаасаа халагдсан
юм. Тэрээр энэ талаар ярихдаа "Монголын шүүх
шударга байж энэхүү маргааныг хуулийн дагуу шийдэж байгаа. Ажилдаа буцаж орж
Оюутолгойн удирдлагад үйлчилдэг Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол
ажилчдын төлөө ажилуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй
байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн
нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэгт 100
хувь хандивлана" гэж хэлж байгаа юм. Өнөөдрийн шүүх хурлаар тус хэргийг эцэслэн шийдвэрлэх юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)