
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний ургамал хадгалж байсныг дүүргийн цагдаагийн хэлтэс илрүүлжээ. Тодруулбал, Хятадын харьяат 31 настай иргэн Х гэгч нь монгол эмэгтэй Г-тэй нийлж энэ төрлийн бизнесийг үйлдэж байсан аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө мансууруулах төрлийн ургамал хэрэглэж байсан хэд хэдэн хүмүүсийг цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/