
PC mall нь 2006 оноос хойш Haier брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор компаниар ажиллаж байгаа бөгөөд Haier брэнд нь АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөг /NBA/-ийн ивээн тэтгэгч, түнш юм. Иймд, PC mall, Haier брэндийн хамтаар Монголын сагсан бөмбөгийн шилдэг клуб SBL-Хасын Хүлэгүүдтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд манай лигийн шилдэг тоглогч, Б.Билгүүн нь PC mall, Haier брэндийн албан ёсны нүүр царай болох юм.
Дашрамд дуулгахад PC mall нь Монголын Паралимпийн хорооны албан ёсны түнш болон Дуулиан 2020 тэмцээнд 24 дүгээр сургуулийн баг тамирчдыг ивээн тэтгэн оролцдог юм.