
Удаан үргэлжилж буй Лениний музейг төрийн өмч болгох тухай асуудал дахин сунжирах төлөвтэй боллоо. Анхан болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Лениний музейг төрийн өмч болгох ёстой гэсэн шийдвэр гаргасан ч үүнийг МАН-аас эсэргүүцсээр байсан. Тэгвэл МАН-аас энэ асуудлаар Дээд шүүхэд гомдол гаргажээ.
Үүнээс гадна өмнө нь тус музейд ажиллаж байсан 26 хүнийг гэрчээр татан зарим үзмэр алга болсон асуудлыг шалгаж байгаа юм. Үндэсний төв архиваас Лениний музейтэй холбоотой тайлбар, тайлан зэргийг хуулбарлан авч шалгалт хийж байна.
Сэтгэгдэл (2)