зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Удамшсан авьяасаа ургуулж, арчилж яваа жүжигчин Ж.Оюундарийн фото түүх

2013-9-16
0
ЖИРГЭХ
  “Л.Жамсранжав бол эхийн хэвлийд яс, цуснаас бүрэлдэн ургасан “алт”. Энэ тунгаамал алтаар Монголын театр Гамлет, Фердинанд, Овод, Яго, Ишхүүг цутгасан. Ийм жүжигчин Монголын театр, урлагт дахин заяах эсэхийг бурхнаас асуу” хэмээн Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ хэлсэн нь бий. Энэ удаагийнхаа Фэйслүүк булангаараа  Төрийн шагналт, ардын жүжигчин Л.Жамсранжав агсны охин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарийг фото түүхийг хүргэж байна.
    “Л.Жамсранжав бол эхийн хэвлийд яс, цуснаас бүрэлдэн ургасан “алт”. Энэ тунгаамал алтаар Монголын театр Гамлет, Фердинанд, Овод, Яго, Ишхүүг цутгасан. Ийм жүжигчин Монголын театр, урлагт дахин заяах эсэхийг бурхнаас асуу” хэмээн Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ хэлсэн нь бий. Энэ удаагийнхаа Фэйслүүк булангаараа  Төрийн шагналт, ардын жүжигчин Л.Жамсранжав агсны охин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарийн фото түүхийг хүргэж байна.
1
“Театрынхан хөл алдан хүндэлцгээдэг”: Аливаа хүний амьдралын түүхийг өгүүлэхийн тулд төрүүлж өсгөсөн эжий, ааваас нь эхэлж хүүрнэвэл зүйтэй юм болов уу.  Жүжигчин Ж.Оюундарийн ээж Ө.Уранчимэг, Насаараа Драмын театрт нүүр хувиргагч хэмээх өвөрмөц , ховор мэргэжлээр ажиллаж, алтан үеийн алдартнуудын хамгийн дотны, ойрын зөвлөж болж явсан нэгэн.

1
Урлагийн ганц: Д.Жамсранжав агсны анхны хань, мэргэжил болоод алдар хүндийнх нь талыг нуруундаа үүрч явсан Ө.Уранчимэг гуай гарын таван хуруу шиг таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн нь өдгөө бүгд сайн, сайхан амьдарч яваа. Байсгийгээд холын Америкт уригдаж, ач зээгийнхээ хайр халамжинд бөмбөрдөг буянтай ээжийн таван хүүхдээс урлагаар замнасан нь ганц Ж.Оюундарь.
1
“Балетчин эсвэл эмч”: Багадаа Ленинградын балетын ангид шалгуулаад тэнцэж байсан ч түүнийг махлаг байна, жаахан тур гэхэд нь больчихсон гэдэг. Харин эцэг, эх нь эмч болохыг зөвлөж бүр Унгарт Анагаахын сургуульд өрсөлдөж, хуваарь авчихаад суралцалгүй орхиж байжээ.
онцлох

“Аавтайгаа хамт”: Дөнгөж сургуулиа төгссөнийхөө дараа аавтайгаа хамт “Нүглийн золиос” кинонд тоглож байсан. “Хор ууж татаж унаад л “ тухайн үед ёстой л хүмүүсийг сэтгэлд хоногшсон дүр болж чадсан. Мөн “Эзэнгүй айл”, “Угсраа мэх”, “Ромео, Жульетта”, “Хүйтэн сэнтий” зэрэг жүжигт хамтарч тоглож байлаа.

1
“Шинжихэд их чимхлүүр, сайн уран бүтээлч”:Ааваасаа сонссон хамгийн сайхан урмын үг. Энэ үг одоо ч түүнийг хурцалсаар байдаг.
1
“Аав охин хоёр”: 2004 онд “Саран хөхөө” жүжгийн Сурасадини хатны дүрээр “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал авч, аав нь шагналыг нь гардуулж өгч байсан . Харин маргаашийнх нь сонингийн нүүрэнд  охиндоо баяр хүргэсэн аавын үгтэй энэхүү гэрэл зураг гарч байв.
1
"Хожуу заяасан амин үр": Ж.Оюундарийг их хожуу үрийн зулай үнэрлэсэн гэдгийг хэн хүнгүй л мэдэх биз ээ. Түүний хань хуульч мэргэжилтэй хүн. Гэхдээ тэрээр нөхөр, хүүхдээ одоо ч нууцалсаар байдаг.
1
“МУГЖ Ж.Оюундарь”: 2011 оны наадмын өмнөх өдөр ерөнхийлөгч шагналын хур буулгав. Драмаас есөн хүн шагнал авсаны нэг нь Оюундарь жүжигчин маань байлаа.
 1
Авъяас удамшдаг: Авьяас удамшдаг, удамшдаггүй гэж янз бүрээр л ярьдаг. Тэгвэл Оюундарийн хувьд тэрбээр  авьяас удамшдаг гэдэгтээ бүрэн санал нийлдэг.  Үүнийгээ ч бататгаж “удамшсан авьяасыг хөгжүүлж, ургуулж, арчилж чадахгүй бол унтардаг” гэж хэлж байсан удаатай.
1
“Гэгээн муза”: Гавьяат жүжигчин маань “Гэгээн муза-2011" наадмын Оны шилдэг эмэгтэй номинацид “Оролмаа” жүжгийн малгайчин, “Миний нууц хүү” жүжгийн Шүүдэрээгийн дүрээр нэр дэвшиж ялагч болсон.
1
"Нууцхан авьяас": Шүлэг бичнэ. Бас гитар, аман хуур тоглоно. Түүнчлэн аэробек, боди аль алинаар нь хичээллэдэг их спортлог бүсгүй.
1
"Хошин урлаг": Түүний тоглосон дүр 200 хол давсан. Театрт үйлчилгээний ажилтнаар ажиллаж урлагт орсон тэрбээр нэг хэсэг хошин урлагт хүчээ үзсэн. "Өнгөт инээд"-ийг анх Оюундарийн ангийн хүүхдүүд байгуулж байсан юм. Мөн "Мөрөөдлийн театр"-ийн хэд хэдэн уран бүтээлд тоглосон байдаг.
1
"Би эр хүнд хайртай":Энэхүү драмын жүжиг нэг хэсэг нэлээдгүй шуугиан тарьсан. Ганц бие 4 бүсгүйн амдралыг харуулсан тус жүжгийн гол дүрд Оюундарийг үнэхээр чадварлаг тоглосон гэж хүмүүс одоо ч ам сайтай байдаг.
1
"Шивэгчин": Нүүр хувиргалтыг гайхалтай хийж чадсан энэхүү дүр бол "Ану хатан" киноны Юм-Агас хатны шивэгчин. Тэрээр энэхүү түүхэн кинонд тоглосондоо маш их баяртай байдаг.
1
"Хамгийн сүүлд": Хамгийн сүүлд Голланд сарнай гэх өвөрмөц нэртэй уран бүтээлд гол дүрийг бүтээгээд байгаа.  Түүний тоглосон энэхүү бүтээл кино театруудын дэлгэцнээ гарч хүмүүсийн үзэх дуртай киноны нэг болоод байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (150.129.140.166)
    Sai jujigchin. Udam saitai. Odoo nas ahij dee. Saihan amidraarai duu
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Mednee (103.229.121.15)
    Jamsranav guai bol tsever Hyatad hun. Jamsranjav guain aav ni Hovdod huuteigee irsen Hyatad. Daraa Mongol avgai avaad olon huuhedtei bolson. Oyuundari Hyatadiin ***** gesen ug.
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
    • zochin
      timu uuruu yaaj meddin?
      2014 оны 12 сарын 12
  • hairlagch (202.126.91.67)
    amidral odoo l ehelj bn shyy ihiig byteegeerei sanasandaa zaaval hyreerei amjilt hysie
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • hairlagch (202.126.91.67)
    jyjigchinch bai ajilchin cn bai hen ch bai ezemshsen meregjil ajildaa chadvarlag chaddg baih n l gol shyydee bi taniig tm chadvarlag chadvartai tuushtai jyjigchin gj dotroo ynelj yvdg,humuusiin wu gj heleh bodoh n sonin bish ta uuruul cag hugcaagaar chadvararaa haruulah l hergtei ta bol chadn chadaj ch bgaa by ai uragshaa .ta bol minii hairlj yvdg bysgyi shyy
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • 123 (180.235.184.5)
    Аймаар тод том хурц нүдтэй мөртлөө уруулаа бас тод будчихдаг.Тэгээд нүүр дүүрэн нүд ам явах юм.Аль нэгийг нь бүдэгрүүлэх хэрэгтэй гэж мэддэггүй юм байх даа.Дандаа ийм харагддаг.Бодоорой.
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • єєєєєє (202.72.245.122)
    авьяас хїїхдїїд дээр нь амардаг гэдгийг баталгаа ,хїчээр л тоглодог байх
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.26.194.10)
    Nuhurgui uymu? Aashtai avgai bhdaa.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Урнаа (202.179.11.62)
    миний хүндэлж явдаг бүсгүй . Чадварлаг жүжигчин . Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье
    2014 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.131.247.202)
    ухаалаг,даруухан сайхан эмэгтэй гэж бодож хүндэлж явдаг.зуун хорин мянгатынх,тавин хоёрыг төгссөн болохоор бүр ч дотно санагддаг.улам их амжилт хүсье.
    2014 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (116.113.89.222)
    bi taniig mash hundeldeg shuu...tanii ulaan shuten bishregch
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.180.220.81)
    like
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • delger (203.169.48.131)
    estoi mundag jvjigchin shv ajlin amjilt hvsie
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    Ìóíäàã æ¿æèã÷èí ø¿¿ òàíüä àìæèëò õ¿ñüå
    2013 оны 11 сарын 16 | Хариулах
  • kkkkkkkkkkkkkkkkk (59.8.216.172)
    gutsoo
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • zochin (59.8.216.172)
    oyundari yahavdeel jujichinsht.chutgur shig tsarai muutai neeh jujigleh aviyas bhgui sain aaviin nereer garch irsen uur yuch bhgui haha
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
    • Энэ жүжигт тоглохыг нь лав хараагүй, царайгаар нь дүгнэсэн, тээ
      2013 оны 09 сарын 26
    • Зочин
      Teneg lal
      2013 оны 09 сарын 26
  • ardt (202.72.245.70)
    Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг авьяаслаг жүжигчин бүсгүй дээ урлагын өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (184.78.97.176)
    jamsranjav guai bol aguu jujigchin l dee.zaluudaa saihan ch er hun baisan shuu.ene ohin n harin tsarai muutai ch aaviinhaa erdemiig chadan yadan avch yavah gej hicheedeg yum bilee.busguid amjilt husie.
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.170.80.131)
    миний хайрлаж хүндэлж явдаг жүжигчин
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (202.170.80.131)
    goy jujigchin iim shan jujigchdee songoj hisend bayarlalaa
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 21 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 22 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 44 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 12 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК