
Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр өнгөрсөн өдрийн хэмжээнд танхайн хэрэг тав бусдын биед гэмтэл учруулсан гурав, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын гэмтэл зөрчих хэрэг 13, гэмтсэн хүн 15, осол 15 удаа гарчээ. Сүүлийн үед бусадтай бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг өссөн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны "Голден парк" хотхонд Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат 23 настай эрэгтэй Б-гийн гар утсыг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат 18 настай эрэгтэй М гэгч бусадтай бүлэглэн дээрэмдсэн байжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байж шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/