
Испанийн эзэн хааны нэрэмжит цом болох Копа Дэл Регийн шөвгийн дөрвийн хариу тоглолт боллоо. Реал Мадрид “заналт” өрсөлдөгч Атлетико Мадридын талбайд очиж К.Роналдугийн хийсэн хоёр гоолын ачаар дараагийн шатанд шалгарлаа. Эхний тоглолтонд Мадридчууд талбай дээрээ Атлетиког 3:0 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж аваад байсан. Ингэснээр Мадридчууд аваргын төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Харин нөгөө тоглолт Барселона болон Реал Сосьедадын хооронд өрнөж нийлбэр дүнгээр Барселона клуб мөн л аваргын төлөө өрсөлдөх эрхээ авлаа. Ийнхүү Испанийн хоёр аварга загасын гал гарсан тулаан “Эл Каласико” –гийн тоо дахин нэгээр нэмэгдэж байна.