
"Тогтвортой хөгжлийн зорилтуудын тухай" ажлын хэсгийн 8 дугаар хуралдааны үеэр зохиогдсон тус арга хэмжээнд хөдөөгийн эмэгтэйчүүдийн амьжиргааг сайжруулах, орчин нөхцлийг сайжруулах асуудал нь хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаад гишүүн орнууд дүгнэлт хийж, тодорхой ахиц дэвшил гаргах ёстойг дурдсан байна.
Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч О.Оч тус арга хэмжээг даргалан явуулсан бөгөөд Монгол Улсаас санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээр батлуулдаг "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь" сэдэвт тогтоолыг танилцуулж, уг тогтоолыг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл (1)