
Сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүдийн дийлэнх хувийг нь орон байрны хулгай эзлэх болсон талаар цагдаагийнхан анхааруулж байгаа. Тухайлбал, уржигдар Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах Техник Технологийн коллежийн дотуур байрнаас иргэн 18 настай эрэгтэй О-ийн “DELL” зөөврийн компьютер алдагдсан хэрэг гарчээ.
Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж Өмнөговь аймгийн харъяат 21 настай эрэгтэй А нь хулгайлсныг шуурхай илрүүлэн, шалгаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)